МҮБХ барилдах эрхийг нь зөрчиж байгаа талаар аймгийн арслан Б.Өсөхбаяр ар гэрийнхэнтэйгээ хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Миний барилдах эрх сэргээд дөрвөн сар болсон байхад Бөхийн холбоо барилдуулахгүй, Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна. Үүссэн асуудлын тухайд гэвэл өнгөрсөн оны гуравдугаар сард МҮБХ-ноос сэргээшийн шинжилгээ авсан. Надаас сэргээш илэрсэн гэж хариуг 5 сард хэлсэн. Хэрэглэсэн зүйл нь зүрхний эм байсан.
Би ШШГЕГ-ын Сүлд спорт хороонд тамирчнаар 2022 онд орсон. Тэгээд бүх үзлэг шинжилгээг Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт хийлгээд зүрхний бичлэг хийлгэхэд жаахан асуудал илэрсэн. Тэгээд эмч нь хоёр эм бичиж өгсөн. Тэгээд эмчилгээ хийлгэж, эм уусан. Удалгүй шинжилгээ авах болсон. Гэхдээ би энэ эмчийн бичгээ авч очоод шинжилгээ авч байгаа хүмүүст нь тайлбарлаж хэлсэн юм. Эмчилгээтэй байснаа эм ууснаа хэлсэн хэлэхэд допингийн хэсэг дээрээ бөглөөд өгчих гэсэн. Хэлснээр нь бөглөөд өгсөн. Хэлээд байхад миний хэлснийг хүлээж авахгүй барилдах эрхийг минь 4 жилээр хассан учир би Арбитрын шүүхэд хандсан. Бөхийн холбоо болохоор Допингийн үндэсний төв мэднэ гэдэг. Тэднийх болохоор бөхийн холбооны захилгаар авсан бид мэдэхгүй гэдэг.
Арбитрын шүүхээс шинжилгээ авахад анхнаасаа процессын алдаа гаргасан байна. Шинжилгээ үр дүнгүй гээд миний барилдах эрхийг сэргээсэн. Гэвч холбоо сэргээдэггүй. Удаа дараа хүсэлт өгсөн ч хүлээж авдаггүй. Тиймээс ах дүү хамаатан садан аав ээж нар минь Бөхийн холбооны удирдлагуудтай хүлээж авдаггүй.
Би анхан шатны шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэрүүд ч захирамжууд ч миний талд гарсан. Ийм учраас олон нийтэд үнэн зөв мэдээллийг өгч байна. Одоо ХЗДХЯ, Ерөнхийлөгчид хандах болно" гэлээ.
Ах дүүс нь хэлэхдээ "Дүүг минь барилдуулахгүй бол Бөхийн холбооны үйл ажиллагаанд саад учруулж тэмцэл зарлах болно. Хууль ёсны дагуу шаардлага тавьж хүсэлт тавихаар өнөөдрийг хүртэл хүлээж авч хэрэгжүүлэхгүй байна. Монгол бөхийн холбоо шүүхийн шийдвэрийг биелүүлээд өгөөч. Ардын хүүхдийг алаг үзэх шаардлага байхгүй шүү" гэв.