Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.14/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.
Эрчим хүчний шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр /2024.05.14/ дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.
Ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчдээ зарлана. Бие даагчид ч мөн тодорно. СЕХ-нд баримт материалыг нь хүргүүлнэ. Тэр болтол намууд хөл хөдөлгөөн ихтэй л байх шинжтэй. Нам дотроо ч бус нам дамнасан үйл явдлууд ч өрнөх төлөвтэй.
Өнөөдөр говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Зорчигч тээврийн нэгтгэлийн албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль нэхэж шаардсан гэх, иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “О” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Говь-Алтай аймгийн Бигэр сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн
Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшинд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр 2019-2023 онуудад ажилласан О.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Харин салхи 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
”Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургуулийн уулзвар хүртэлх замыг 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 05 сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Гадаад улсын хоёр иргэн архидан согтуурсан үедээ олон нийтийн газар бие зассан үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шийдвэрлэлээ.
УИХ-ын үйл ажиллагааны хуваарийн дагуу өнөөдөр намын бүлгүүд хуралдах учиртай. Гэвч МАН-ын бүлэг хуралдсангүй. Эрх баригчид эрхээ хэтрүүлж, улсын ажлыг уландаа гишгэлж байна.
Эрүүл мэндийн цахим үйлчилгээнд хэрэглэгддэг программд гацаж, эмч өвчтнүүдийн хооронд үл ойлголцол үүсэх нөхцөл байдал үүсээд байна.
Дотроо эвлэж чадаагүйгээсээ болж, сөрөг хүчний үүргээ дөрвөн жилийн турш хаясан АН-ын бүлэг сонгуулийн өмнө гэнэт сэрж, уриалга гаргах хүртлээ ухаарчээ. МАН-ыг олуулаа хүч түрдэг, бид цөөхүүлээ жулддаг хэмээн гоншигнохоос өөрийг хийгээгүй АН-ын бүлгийнхэн одоо ардчиллыг аврах гэнэ.
Сувилахуйн салбарынхан “Шинэ сэргэлтийн бодлого – Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ.
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Монтойбүрд ХХК-ийн Хөх дэгд хотхоны захиалагч иргэдийн төлөөлөл өнөөдөр /2024.05.13/ мэдээлэл хийлээ.
Хотын дарга Х.Нямбаатарын пост АН-ынхан дунд хэрүүлийн алим ургуулжээ.
Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ.
ХААН Банк Эх үрсийн баярыг угтаж, 7-17 насныханд зориулсан “TEEN” багц бүтээгдэхүүндээ “Бүгд өөрийнхөөрөө” урамшуулалт аяныг 2024.05.10- 2024.06.10-ны өдрийг дуустал хугацаанд зарлаж байна.