Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшинд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.