Гадаад улсын хоёр иргэн архидан согтуурсан үедээ олон нийтийн газар бие зассан үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, шийдвэрлэлээ. Тухайн иргэдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.1, 5.2, 15.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.
Тэдний гудамж талбайд бие зассан үйлдэлд ЗТХ-ийн 5.1 дүгээр зүйлд зааснаар 10 нэгжээр, төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн үйлдэлд ЗТХ-ийн 15.2 дугаар зүйлд зааснаар 250 нэгжээр торгосон байна.
Харин олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.2-т зааснаар шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.
Уншиж байна |