Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Тэрбээр ой тогтоолтын сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрийн 20 хувийг цэцэрлэг хөгжүүлэх санд төвлөрүүлэх нэрийдлээр өөртөө шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.