УИХ-ын үйл ажиллагааны хуваарийн дагуу өнөөдөр намын бүлгүүд хуралдах учиртай. Гэвч МАН-ын бүлэг хуралдсангүй. Эрх баригчид эрхээ хэтрүүлж, улсын ажлыг уландаа гишгэлж байна.
Сонгуулийн хуулийг урвуугаар ашиглаж, хэдийнэ сурталчилгаа хийгээд эхэлсэн гишүүдээс болж, парламент өнгөрсөн долоо хоногт бүтэн ажиллаагүй. Бүхий л хуралдааныг цуцалж, гишүүд сонгуулийн ажилдаа шуударсан.
Харин өнөөдрөөс улсын ажил хэвийн үргэлжлэхээр хуралдаан зарласан ч МАН-ынхан ирсэнгүй. Тэд эрх баригч нэрэндээ эрдсэн бололтой.
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө үлддэггүй. МАН-ынхан ирэх сонгуулиар энэ УИХ шиг эрдэх хэмжээний олонх болж чадахгүй байж ч магадгүй.
Ардчилсан системтэй, олон намын тогтолцоотой ч нэг намын хараат байгаа энэ дөрвөн жил монголчуудын сонголтод ухаарал авчрах биз.