Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хамгийн их талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 10 компанийн 5 нь ГАДААД ЭЗЭНТЭЙ
2023-04-19

Долоо хоногийн даваа гарагт ШИЛЭН ажиллагааны хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг зарласан. 

 

 

Нийтэд хүрсэн мэдээллээр хамгийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эхний арван компанийн ТАВ нь гадаадын хөрөнгө оруулалттай КОМПАНИ багтаж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. 

 

1.  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийнг Хятад эзэнтэй  "Цайна инвестмент монголиа" компани тэргүүлж байна. Монгол Улсад хамгийн их буюу 207 мянган га-д Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компани нь 2013 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр байгуулагдсан. Гүйцэтгэх захирлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zhang Qingyu гэх хүн ажилладаг байна.  "Цайна инвестмент монголиа" компани Монгол Улсад 15 лиценз эзэмшиж байгааг ШИЛЭН ажиллагааны хүрээнд нийтэд ил Энэхүү 15 хайгуулын зөвшөөрлийг 2015, 2016 онуудад олгогджээ.

 

 

2. Эрдэнэт үйлдвэр  126 мянган га-д тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 

 

3. Ион энержи компани 111 мянган га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.  2017 байгуулагдсан Канад улсын хөрөнгө оруулалттай тус компанийн захирлаар Төмөр-Очирын Батаа ажилладаг. Тус компани Баавхай уул, Цагаан овоо гэх газруудад тусгай зөвшөөрөл. Эдгээр зөвшөөрлийг 2019,2020 онуудад авсан байна. 

 

 

4. Эрдэнэс тавантолгой ХК 68 мянган га-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. 

 

5. "Мөнхноён суварга" Өмнөговь аймгийн Баян- Овоо сумын нутагт 67 мянган га-д тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компанийн эцсийн өмчлөгч нь Тайландын иргэн Somruedee гэх нэр бүртгэлтэй байна. 2011 онд тусгай зөвшөөрлөө авчээ. Тус компани тусгай зөвшөөрлөө 2041 он хүртэл эзэмшинэ. 

 

 

6. Жагсаалтын зургадугаар ОНТРЭ компани 62 мянган га талбай эзэмшиж байгаагаараа бичигдсэн байна. ОНТРЭ нь Канадын хөрөнгө оруулалттай. 2009 онд тусгай зөвшөөрлөө 2031 оныг дуустал авчээ. Тус компани нь 2005 онд ашигт малтмал хайгуул, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

 

 

7. Цагаан өвөлжөө ХХК нь Сингапурын хөрөнгө оруулалттайгаар 2010 онд байгуулагдсан. Монгол Улсад ашигт малтмалын 59 мянган га газарт тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Нийт зургаан тусгай зөвшөөрөлтэй. Эдгээр зөвшөөрөл нь 2026, 2042, 2047 он хүртэл хүчинтэй. 

 

 

8. МАК  компани 23 тусгай зөвшөөрөл бүхий 56 мянган га газар эзэмшиж байна.  МАК хамгийн анх 1995 Нарийн сухайтад тусгай зөвшөөрөл авч байсан бол хамгийн сүүлд 2022 Шүүт гэх газарт тусгай зөвшөөрөл авчээ. Эдгээр 23 тусгай зөвшөөрлийн хугацаа хамгийн сүүлийнх нь гэхэд 2048 онд дуусаж байна.

 

 

9. 2020 онд байгуулагдсан Эдрэн гоулд ресурс компани 55 мянган га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Гэхдээ тус компанийн эзэмшилд байдаг тусгай зөвшөөрөл 2015, 2019 онуудад олгогдсон байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2024, 2025 онд дуусна. 

 

 

10. Хөгжлийн банкнаас зээл авч ББСБ руу шилжүүлсэн асуудал нь нийтэд ил бол компани бол Говькараван. Тэгвэл тус компанийн нэр дээр дөрвөн байршилд 55 мянган га талбай бүхийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх байна. 

 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
AН nam zasag barij baih uedee gadniinhand olon zebsheerel olgojee Gomo Saikhanbileg Huzuugui Elvegdorj nar odoo hamgiin bayan hulgaich nar Americ d Denver t Housetai novshnuud uhvel taarna
2023-04-20
Эх газраа гадныханд зуучлан худалдаж байгаа этгээдүүдийг илрүүлж, авилгалаас гадна нутаг усаа худалдаж, эх орноосоо урвасан тухайд нь яллах хэрэгтэй!
2023-04-19
Болд:
Энэ олон лицензний цаана мөн ч их авилгал явагдсан нь тодорхой.
2023-04-19