Г.Ганзориг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадмаас алтан медаль хүртлээ
Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.
Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.
Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн дунд, ахлах ангийн холимог сурагчдын “Гялбаа-1” хамтлаг БНХАУ-н Нанжин хотноо зохион болсон “Хөгжөөн дэмжигчдийн арав дахь удаагийн нээлттэй“ тэмцээнд багаараа амжилттай оролцож “Junior team” хип хоп ангилалд тэргүүн байр, “Performance Cheer Junior team” pom төрөлд гуравдугаар байр тус тус эзэлжээ.
Тайланд Улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байна.
Энэ сарын 03-нд Малайзын нийслэл Куала Лумпур хотод 80 орны 1000 гаруй Соробанчин оролцож Цээж тоолол Соробаны ДАШТ-д бахдам амжилттайгаар оролцлоо.
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцууллаа.
Пара таэквондогийн 2023 оны сүүлийн гран при тэмцээн Англи Улсын Манчестер хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас чансааны онооны дагуу гурван тамирчин оролцсон. Эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.
2024 оны боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр спортын төв ордонд эхэллээ. Олимпын жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн 7 эмэгтэйчүүдийн 6 жинд болж байна.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогцолмаа дэлхийн аварга болжээ.
Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Тунгалагийн Санчир энэ жилийн дээд лигийг "Эрдэнэт Майнерс" багтай эхлүүлсэн ч өчигдөр "Налайх Бизон" багт нэгдэх болсноо мэдэгдэв. Үндэсний дээд лигийн солилцооны цонх хаагдах сүүлийн өдөр нэгэн сонирхолтой шилжилт болсон нь энэ байв.
Энэ жилийн хувьд манай жүдочид 9 Их дуулга, 4 гран-при, ААШТ, ДАШТ, Азийн наадам гэсэн нийт 16 тэмцээнд өрсөлджээ.
Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно 2023" цомын эзэд арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тодорно.
Дэлхийн 105 улсын шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар Монгол Улс тэргүүлжээ.
Испанийн баг Монголоос дугуйчин урьсан нь Европын томоохон уралдаануудад Монгол дугуйчин уралдах болсон анхны тохиолдол болж байна.
Монголын тамирчид 24 цагийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.Тэд Тайванийн Тайпей хотод ирэх арванхоёрдугаар сарын 1-2-ны өдөр зохион байгуулагдах ДАШТ-д оролцох юм.
Ой тогтоолтын олон улсын холбооноос зохион байгуулдаг Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНЭУ-ын Мумбай хотод энэ сарын 24-26-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монгол, Герман, Норвеги, Дани, Япон, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчин гурван өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Монгол Улсын тамирчдын хувьд багаараа дэлхийн дөрвөн удаагийн аварга баг болсон байна.
Гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ундрам DUBAI CUP-2023” тэмцээнд 15 орны 350 гаруй тамирчидтай өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ
Хонгконгд 11 дүгээр 23-26-ны өдрүүдэд Муайтайн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд “АЛТАН ШОНХОР” клубээс хоёр тамирчин оролцож алт, мөнгөн медаль хүртлээ.
2024 онд БНСУ-д зохион байгуулагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 07-ны хооронд Макао болон БНХАУ-ын Жухай хотуудад болно.
Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн 2023 оны сүүлчийн тэмцээн болох Их дуулга эхлэхэд тав хоног үлдлээ. Тус тэмцээнд 88 орны нийт 539 (эрэгтэй 322, эмэгтэй 217) тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 20 тамирчин зодоглоно.
Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд ид өрнөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн зураан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр болов.