Г.Хишигсайхан Тайпэй Марафон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
Мөн тэрбээр өөрийн 2:32:09 хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон юм.
Мөн тэрбээр өөрийн 2:32:09 хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон юм.
Улирч буй онд манай улсын пара тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ, Дэлхийн цом болон гранпри тэмцээн, наадмуудаас нийт 132 (алт 62, мөнгө 43, хүрэл 27) медаль хүртжээ. 2023 оны спортын онцлох үйл явдал болох “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас Монголын тамирчид найман медальтай ирсэн бөгөөд одоогийн байдлаар “Парис-2024” зуны паралимпын гурван эрхийг эх орондоо авчирсан байна.
Малайз Улсын Жохор мужийн Бахру хотод энэ сарын 9-18-ны өдрүүдэд пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулсан. Хуваарийн дагуу 12 дугаар сарын 17-ны Ням гарагийн 13:00 цагаас "Говь+Ус" Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болох аж.
PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотноо болж өндөрлөсөн. Тус тэмуцээнд дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон. Финалд Монголын гурван баг тоглосноос "IHC Esports" баг түрүүллээ. Тус тэмцээнд Монголын дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Амжилт дүүрэн ирсэн IHC багийг ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын тэмцээнд амжилт гаргасан багуудыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.
Монгол Улсаа төлөөлөн 31 тамирчин, олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 15 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу нийт 52 медаль, долоон цомын эзэд болж багаараа дэлхийн аварга боллоо.Манай тамирчид ийнхүү багаараа дэлхийн таван удаагийн аварга баг болж байна
МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог "Бөртэ чоно" наадмыг 2003 оноос олгож эхэлсэн. Энэ жилийн спортын салбарын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулж өгөх ёслолын үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болно.
М.Манлайжав, А.Итгэл нар БНСУ-ын Ганвон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох залуучуудын өвлийн олимпын наадамд уралдах эрхээ авчээ.
Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний финалын гурван өдрийн тоглолтын нийт үр дүнгээр Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар тодорсон билээ. Тэгвэл шинэхэн дэлхийн аварга “IHC” баг болон хоёр, дөрөвдүгээр байрт шалгарсан "Stalwart Esport", "4Merical vibes" багууд өнөөдөр /2023.12.13/ эх орондоо газардлаа.
Ахлах насны эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд Баттөмөрийн Оргил, Эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Галхүүгийн Сарнай нар тус тус хүрэл медаль хүртэж энэхүү спортын анхны амжилтын түүхийг бичив.
Бахрейн улсад болсон холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.
CS2-ын хамгийн том лигийн 19 дэх улирал буюу "ESL Pro League S19"-д орох эрхийн төлөөх "ESL Challenger League Season 46: Asia-Pacific" тэмцээн өндөрлөлөө. Финалд манай улсын CS2-ын шилдэг баг The Mongolz БНХАУ-ын шилдэг баг болох TYLOO-тай өрсөлджээ.
Дэлхийн хоёр том холбооны нэг World Memory Sports Council-оос зохион байгуулж буй 32 дахь удаагийн Ой тогтоотын ДАШТ БНХАУ-ын Саняа хотод эдгээр өдрүүдэд явагдаж байгаа билээ. Тус тэмцээнд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй О.Наранзул 14 насандаа ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзлыг давхар хангажээ.
М.Амилал уг тэмцээнд дэд байрт орсноор олон улсын мастерын болзол хангасан бол Б.Алтантуяа олон улсын мастер цолны эзэн боллоо.
Филиппин улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сагсан бөмбөгийн 3х3-ын "NBA 3x Invitational Champion" тэмцээнд Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй баг алтан медаль хүртлээ.
Дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон "Grand Final" шат гурван өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Финалд Монголын гурван баг тоглосноос "IHC Esports" баг түрүүллээ. Тус тэмцээнд Монголын дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотод болж байна.Тэмцээний "Grand Final" буюу хамгийн шилдэг 16 баг өрсөлдөх шатанд Монголын гурван баг тоглохоор шалгараад байгаа аж.
Монголын чөлөөт бөхийн лиг 2022-2023 онд анх удаагаа зохиогдож байв. Тэгвэл энэ жилийн буюу хоёр дахь удаагийн лиг хүрээгээ тэлж “U17” насны ангилалд Монгол Улсын долоон бүсийн шилдгүүдийг тодруулж байна.
Холимог тулааны өсвөр үеийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Бахрейн Улсад зохион байгуулагдах гэж байгаа тус тэмцээнд Т.Болдбаатар дасгалжуулагчийн удирдлага дор 15-16 насны ангилалд М.Өнөмөнх 62 кг-д, 16-17 насны ангилалд Г.Сарнай 52.2 кг-д, У.Бартанбаатар 61.2 кг-д, Б.Оргил 77.1 кг-ын жинд өсвөрийн тамирчид Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөнө.
Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам 12 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм.