МУГТ Г.Болор-Эрдэнэ олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2023-12-05

Пара таэквондогийн 2023 оны сүүлийн гран при тэмцээн Англи Улсын Манчестер хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас чансааны онооны дагуу гурван тамирчин оролцсон. Эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. 

 

Тэмцээний үеэр Дэлхийн таэквондогийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулсан байна. Манай улсаас дараах эрхмүүд 2023 оны шилдэг тамирчдын жагсаалтад өрсөлдөж байгаа аж.

 

Дэлхийн 2023 оны  “Шилдэг тамирчин”-д пара таэквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, дэлхийн таван удаагийн аварга, Азийн наадмын аварга МУГТ Г.Болор-Эрдэнэ нэр дэвшиж байна.  Дэлхийн “Шилдэг дасгалжуулагч”-д  пара таэквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар тус тус нэр дэвшжээ.

Shuud.mn
Сонин хачин