Монголын тамирчид 24 цагийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.Тэд Тайванийн Тайпей хотод ирэх арванхоёрдугаар сарын 1-2-ны өдөр зохион байгуулагдах ДАШТ-д оролцох юм.
Тус тэмцээнд 41 орны 115 эмэгтэй, 147 эрэгтэй нийт 262 тамирчид тэсвэр тэвчээр, өөр өөрийгөө ялан дийлж оролцохоор бүртгүүлсэн байна. Монголын багийн ахлагчаар Б.Батболд, дасгалжуулагчаар С.Өнөрбаяр явлаа. Манай эмэгтэй багт Н.Лхагва-Эрдэнэ, Б.Гүнтэвчимэг, Ч.Пүрэвжав, З.Нина нар багтжээ. Харин эрэгтэй багт Ч. Батжаргал, Э.Ганбат, П.Отгонбаатар зэрэг туршлагатай тамирчид оролцох юм байна.
Уншиж байна |