С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн багт албан ёсоор нэгджээ
2023-11-29

“Парис 2024” олимпын эрхээ авсан, дугуйчин С.Жамбалжамц Испанийн багтай албан ёсоор нэгдэж, бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж эхэлжээ.

Тэд 2024 онд Тур де Франс, Жиро Д'Италиа эсвэл Вуэлта Испаниа зэрэг томоохон тур уралдаануудад оролцохын тулд дэлхийн шилдэг 40 багийн тоонд багтах ёстой бол 2025 онд шалгуур улам нарийсч, шилдэг 30-ын нэг байх ёстой. Тийм ч учраас чансааны оноо бүр тун чухалд тооцогдож байгаа юм. Эдгээр өдрүүдэд дугуйчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, хэмжилт хийж, дугуй болон хувцсыг нь илгээж байгаа аж. Багийн хувьд нэгдсэн эв нэгдэл чухал гэдгийг онцолжээ.

 

Тус багийн цахим хуудсанд С.Жамбалжамцыг онцолж, ирэх зорилтуудын хамгийн өвөрмөц хүч гэдгийг дурдсан байна. 

 

Испанийн баг Монголоос дугуйчин урьсан нь Европын томоохон уралдаануудад Монгол дугуйчин уралдах болсон анхны тохиолдол болж байна. Түүний Европт уралдах болсон нь Монгол төдийгүй Азийн тамирчдын хувьд том боломж. С.Жамбалжамц Малайзын багаас Азийн цуврал тур уралдаануудад уралдаж, Ази тивд чансаагаар топ зэрэглэлд нэрлэгдэх болсон дугуйчин. 

Shuud.mn
Сонин хачин
Passports, Visas, Driver's License, ID CARDS:
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
2023-12-01