Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар ”Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын тайлан болон “Ханжоу 2022” Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын дүнгийн тухай хэлэлцэж, санал солилцов. Мөн хурлаар спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно 2023” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товыг тогтлоо.
Түүнчлэн зарим хүнийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од" одонгоор шагнах тухай хэлэлцэн шийдвэрлэжээ. Хурлын үеэр “Ханбогд Кашимер" ХХК-ийн хамт олон “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцасны загваруудыг эхний байдлаар танилцуулж, хэлэлцүүллээ.
Уншиж байна |