Х.Ундрам уран гимнастикийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

img

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Уран сайхны гимнастикийн тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “DUBAI CUP-2023” тэмцээнд 15 орны 350 гаруй тамирчид өрсөлджээ.

 

Тус тэмцээнд  манай улсаас Гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ундрам амжилттай оролцож (All round) нийлбэр дүнгээр 107,15 оноогоор хүрэл медаль хүртлээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ