Жүдо: Токиогийн их дуулга ирэх сарын 02-нд эхэлнэ

Олон Улсын жүдо бөхийн холбоо"-ны цуврал "TOKYO GRAND SLAM 2023" тэмцээн арванхоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохиогдоно. Португалийн гран-пригаар эхэлсэн 2023 оны жүдогийн тэмцээн Токиогийн "Их дуулга"-аар өндөрлөх юм.
Энэ жилийн хувьд манай жүдочид 9 Их дуулга, 4 гранпри, ААШТ, ДАШТ, Азийн наадам гэсэн нийт 16 тэмцээнд өрсөлдсөн гэсэн үг. Токиогийн Их дуулгын татами дээр өрсөлдөх Монголын баг тамирчдыг танилцуулбал,
Эрэгтэй тамирчид:
- 60кг: Э.Ариунболд
- 60кг: К.Ёолк
- 66кг: Ё.Басхүү
- 66кг: Б.Эрхэмбаяр
- 73кг: Ц.Цогтбаатар
- 73кг: Б.Эрдэнэбаяр
- 81кг: Л.Сэргэлэн
- 90кг: Ц.Дагвадорж
- 100кг: Г.Алтанбагана
- 100кг: Б.Гончигсүрэн
- +100кг: О.Цэцэнцэнгэл
- +100кг: Ө.Пэрэнлэйжамц
Эмэгтэй тамирчид:
- 48кг: Б Баасанхүү
- 52кг: Л.Сосорбарам
- 57кг: Л.Энхрийлэн
- 63кг: Д.Есүй
- 63кг: М.Ичинхорлоо
- 70кг: Б.Ням-Эрдэнэ
- 78кг: О.Хүслэн
- +78кг: А.Адъяасүрэн нар хүч үзэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ