ШУУД: Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна

ШУУД: Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна

СЕХ-ны цахим дэлгэцээр аймгуудын хэсгийн хорооноос ирсэн санал хураалтын урьдчилсан дүнг шууд дамжуулж байна.  Монгол Улсын хэмжээнд байгаа 2087 хэсгийн хорооноос дүнгүүдийг нэгтгэж байгаа.

Дэлгэрэнгүй
ШУУД: Урьдчилсан дүнгээр санал тэмдэглээгүй саналын хуудас 58.594-д хүрээд байна

ШУУД: Урьдчилсан дүнгээр санал тэмдэглээгүй саналын хуудас 58.594-д хүрээд байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ шууд дамжуулж байна.

Дэлгэрэнгүй
АН-аас 23:00 цагт хэвлэлийн хурал зарлалаа

АН-аас 23:00 цагт хэвлэлийн хурал зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусгавар болж, дүнг мэдээг нэгтгэж байна.

Дэлгэрэнгүй
ШУУД: Сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлж байна

ШУУД: Сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлж байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусгавар болж, саналын дүн дамжуулах ажил эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн 56.45 хувийн ирцтэйгээр өндөрлөв.  СЕХ-ны цахим дэлгэцээр аймгуудын хэсгийн хорооноос ирсэн санал хураалтын урьдчилсан дүнг мэдээг шууд дамжуулж байна. 

Дэлгэрэнгүй
ШУУД: Санал хураалт дуусгавар болж,  дүнг нэгтгэж байна

ШУУД: Санал хураалт дуусгавар болж, дүнг нэгтгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22:00 цагаар дуусгавар боллоо. Зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын нэр дэвшигчид өрсөлдсөн.  Өдрийн 21:00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 52.01,нийслэлд 55.09 хувьд хүрсэн. Ингэснээр улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн ирц бүрдээд байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Сонгуулийн санал хураалт дуусахад 1 цаг үлдлээ

Сонгуулийн санал хураалт дуусахад 1 цаг үлдлээ

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 26,9 тэрбум төгрөгийн төсвөөр зохион байгуулж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явагддаг.  Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатанд үлддэг. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хуулийн дагуу сонгуулийн хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс гаргана. Хэрэв хоёр дахь шатны сонгууль зохион байгуулагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгааг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргажээ.

Дэлгэрэнгүй
Сүхбаатар аймаг хамгийн өндөр, Сэлэнгэ аймаг хамгийн бага ирцтэй байна

Сүхбаатар аймаг хамгийн өндөр, Сэлэнгэ аймаг хамгийн бага ирцтэй байна

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 20.00 цагийн байдлаар сонгогчийн ирц 49.68 хувь хүрээд байна.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: 22:00 цагаас өмнө бөөгнөрөл үүсгэхгүйгээр саналаа өгөхийг уриалж байна

ВИДЕО: 22:00 цагаас өмнө бөөгнөрөл үүсгэхгүйгээр саналаа өгөхийг уриалж байна

СЕХ ээлжит мэдээллээ хийж байна.  19:00 цагийн байдлаар 47.10 хувийн ирцтэй байна. Өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 18:00 цагийн ирцтэй ойролцоо байна. Сонгогчдыг саналаа өгөхийг уриалж байна. 22:00 цагаас өмнө бөөгнөрөл үүсгэхгүйгээр саналаа өгөхийг уриалж байна. 

Дэлгэрэнгүй
Сонгогчийн ирцийн хамгийн бага хувьтай 20-24 насныхан байна

Сонгогчийн ирцийн хамгийн бага хувьтай 20-24 насныхан байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт явагдаж байна.

Дэлгэрэнгүй
Залуусын ирц, идэвх хангалтгүй байна

Залуусын ирц, идэвх хангалтгүй байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын насны байдлаар харвал яг одоо 20-24 насныхан хамгийн бага буюу 32.42 хувийн ирцтэй байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн гурван дүүргийн сонгогчийн ирц 50 хувийг давлаа

Нийслэлийн гурван дүүргийн сонгогчийн ирц 50 хувийг давлаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй

"Үлэг гүрвэл" саналаа өглөө

Сонгууль бүр өөр өөрийн өнгө төрх, өвөрмөц сонгогчидтой байдаг.

Дэлгэрэнгүй
ФОТО: Сонголтоо хийсэн олны танил эрхмүүд

ФОТО: Сонголтоо хийсэн олны танил эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өглөөний 07.00 цагт албан ёсоор улс орон даяар эхэлсэн. Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.  Өдрийн 17:00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 37,73,нийслэлд 40,6 хувьтай байгаа.

Дэлгэрэнгүй
Саналын хуудасны зургийг дарж, дүрс бичлэг хийвэл 10 саяар торгоно

Саналын хуудасны зургийг дарж, дүрс бичлэг хийвэл 10 саяар торгоно

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу сонгогч саналаа тэмдэглэсэн болон саналын хуудасны зургаа бусдад харуулах, зургийг нь авах дүрс бичлэг хийхийг хориглоно. Хэрэв үүнийг зөрчсөн нь тогтоогдвол 10 мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан. Бусад зөрчлүүдтэй харьцуулбал, энэ нь харьцангуй өндөр торгууль. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн торгууль ногдуулна гэсэн үг. Яагаад гэвэл, сонгогчийн саналыг худалдаж авахад чиглэсэн хууль бус үйлдлээс сэргийлэх зорилготой зохицуулалт юм. Тиймээс иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байна уу 

Дэлгэрэнгүй
СЕХ: Сүлжээнээс шалтгаалж 29 хэсгийн хороо мэдээгээ ирүүлээгүй байна

СЕХ: Сүлжээнээс шалтгаалж 29 хэсгийн хороо мэдээгээ ирүүлээгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит сонгуулийн дүн мэдээг хүргэж байна. Санал тоолох төхөөрөмжүүд болон хэсгийн хороодын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Сүлжээтэй холбоотой асуудлаас үүдэн  29 хэсгийн хорооны дүн мэдээгээ ирүүлээгүй байна.  

Дэлгэрэнгүй
70-аас дээш насны сонгогчдын 52 хувь нь саналаа өгөөд байна

70-аас дээш насны сонгогчдын 52 хувь нь саналаа өгөөд байна

Насны ангилалаар 70-аас дээш насны сонгогчдийн 52,32 хувь нь саналаа өгсөн байгаа бол 20-24 насныхны дөнгөж 12 хувь нь саналаа өгөөд байна.

Дэлгэрэнгүй
ФОТО: Дээлтэй сонгогчид

ФОТО: Дээлтэй сонгогчид

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07.00 цагаас эхэлсэн. 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 13,4 хувийн ирцтэйгээр санал хураалт хэвийн үргэлжилж байгаа аж.  Сонгогчид монгол дээлээрээ гоёж саналаа өгч байна. 

Дэлгэрэнгүй
С.Эрдэнэ: Үр хүүхдийнхээ төлөө зөв мэргэн сонголт хийгээрэй

С.Эрдэнэ: Үр хүүхдийнхээ төлөө зөв мэргэн сонголт хийгээрэй

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Ганзам 20 дугаар сургууль дээр байрлаж буй хэсгийн хороонд ирж саналаа өглөө.

Дэлгэрэнгүй
Д.Бат-Эрдэнэ: Нэр дэвшигчийн зураг, таних тэмдэгтэй хувцас өмсөхийг хориглоно

Д.Бат-Эрдэнэ: Нэр дэвшигчийн зураг, таних тэмдэгтэй хувцас өмсөхийг хориглоно

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусгавар болсон. Сонгуулийн сурталчилгаатай албан ёсны хугацаанд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийнхээ зураг, уриа, лого, таних тэмдэг бүхий хувцас хэрэглэлийг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учир ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.

Дэлгэрэнгүй
ШУУД: Нэр дэвшигч С.Эрдэнэ саналаа өгч байна

ШУУД: Нэр дэвшигч С.Эрдэнэ саналаа өгч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ саналаа өглөө. 

Дэлгэрэнгүй