Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусгавар болсон. Сонгуулийн сурталчилгаатай албан ёсны хугацаанд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийнхээ зураг, уриа, лого, таних тэмдэг бүхий хувцас хэрэглэлийг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учир ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.
Саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн, дэмжээгүйгээ илэрхийлээд саналын хуудсан дээрх тэмдэглэл бүхий зургийг авч бусдад нийтлэх нь хуулиар хориглосон. Дэмжсэн эс дэмжсэн гэдгээ илэрхийлж буй ганц хэлбэр нь очиж саналаа өгөх юм. Сонгуулийн сурталчилгаа зогссон байхад ямар нэгэн байдлаар нам эвслийн далбаа, зургийг нийтлэх нь хууль зөрчиж байгаа хэлбэр болно. Энэ асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавина.
Санал авах байранд сонгогчийн хурууны хээний мэдээлэлд үндэслэн тухайн сонгогч саналаа өгөх боломжтой. агаад сонгуулийн байгууллагаас та иргэний бичиг баримттайгаа ирээрэй гэж уриалж байна гэхээр хурууны хээ унших төхөөрөмж ажиллахгүй болсон эсвэл хурууны хээ уншихгүй байх тохиолдолд тухайн иргэний бүртгэлийн баримт бичигтэй тулгаж шалгаад саналаа өгөх боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа юм. Ийм учраас санал авах байранд очиход иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, мөн ТҮЦ машины лавлагаатай байх боломжтой.
Г.Мичид
Уншиж байна |