Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 20.00 цагийн байдлаар сонгогчийн ирц 49.68 хувь хүрээд байна.
Аймгуудаас харвал Сүхбаатар аймаг хамгийн өндөр буюу 57.01 хувийн ирцтэй байна. Мөн Говь-Алтай 52.07, Ховд 51.58, Завхан 52.55, Хэнтий 54.95, Дорноговь 51.66 хувийн ирцтэй явагдаж байна.
Харин Сэлэнгэ аймаг хамгийн бага буюу 38.64 хувийн ирцтэй байна. Бусад аймгуудын сонгогчдын ирц 40 хувийг давжээ.
В.Бат
Уншиж байна |