Сонгуулийн санал хураалт дуусахад 1 цаг үлдлээ
2021-06-09

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өглөө 07.00 цагт эхэлж, үргэлжилж байна. Санал хураалт 22.00 дуусгавар болно. Оройн 21:00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 52.01,нийслэлд 55.09 хувьтай байна. 

 

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 26,9 тэрбум төгрөгийн төсвөөр зохион байгуулж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явагддаг.  Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатанд үлддэг. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хуулийн дагуу сонгуулийн хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс гаргана. Хэрэв хоёр дахь шатны сонгууль зохион байгуулагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгааг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргажээ.

 

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн эдийн засаг ихэд хүндэрч байна. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцож, дахин сонгуульгүйгээр шинэ Ерөнхийлөгчөө сонгоцгооё. 

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин