Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна.
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит сонгуулийн дүн мэдээг хүргэж байна. Санал тоолох төхөөрөмжүүд болон хэсгийн хороодын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. 15 цагийн байдлаар улсын хэмжээнд 32,7 хувийн саналын ирцтэйгээ үргэлжилж байна. Сүлжээтэй холбоотой асуудлаас үүдэн 29 хэсгийн хорооны дүн мэдээгээ ирүүлээгүй байгаа.
Уншиж байна |