Саналын хуудасны зургийг дарж, дүрс бичлэг хийвэл 10 саяар торгоно
2021-06-09

 

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. 

 

СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: 

 

-Зөрчлийн тухай хуульд заасны дагуу сонгогч саналаа тэмдэглэсэн болон саналын хуудасны зургаа бусдад харуулах, зургийг нь авах дүрс бичлэг хийхийг хориглоно. Хэрэв үүнийг зөрчсөн нь тогтоогдвол 10 мянган нэгжтэй  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан. Бусад зөрчлүүдтэй харьцуулбал, энэ нь харьцангуй өндөр торгууль. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн торгууль ногдуулна гэсэн үг. Яагаад гэвэл, сонгогчийн саналыг худалдаж авахад чиглэсэн хууль бус үйлдлээс сэргийлэх зорилготой зохицуулалт юм. Тиймээс иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байна уу 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин