Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Ганзам 20 дугаар сургууль дээр байрлаж буй хэсгийн хороонд ирж саналаа өглөө. Тэрбээр “Сонгуулийн үйл ажиллагаа амжилттай, ирц өндөр явагдаж байна. Монгол Улсад шударга ёс, ёсзүйт төрийг бий болгож, төрд хяналттай байх боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж нийт сонгогчдоосоо хүсч байна.
Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль болох магадлал өндөр байна. Асар их хэмжээний мөнгө тарж байна. Хууль хяналтын байгууллага цэгцэлж, ханаа хяналтандаа авч чадахгүй байна. Төсвийн мөнгөөр татвар төлөгчдийн саналыг худалдаж авч байгаа нь увайгүй үйлдэл юм. Тиймээс нийт сонгогчдодоо хандаж хэлэхэд таны халааснаас луйвардсан мөнгийг танд өгч байгаа учраас санаа зоволтгүй авчих аа. Харин төр, үр хүүхдийнхээ төлөө зөв мэргэн сонголт хийгээрэй. Хариуцлагаа хүлээсэн сонголт хийгээрэй” хэмээн уриаллаа.
Уншиж байна |