Сонгогчийн ирцийн хамгийн бага хувьтай 20-24 насныхан байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. СЕХ-ны мэдээлснээр сонгогчдын ирц 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 44,66 хувьтай байна. Сонгогчдыг насны ангилалаар нь жагсаавал хамгийн идэвхтэй нь 64-69 насныхны 70,99 хувь нь саналаа өгөөд байна. Харин сонгогчийн ирцийн хамгийн бага хувьтай 20-24 насныхан байна. Энэ насны сонгогчдын ирц 31,34 хувьтай байгаа юм. Насны ангиллаар ирцийг жагсаавал:
-
18-19 нас: 41,83%
-
20-24 нас: 31,34%
-
25-29 нас: 32,43%
-
30-34 нас: 38,19%
-
35-39 нас: 42,49%
-
40-44 нас: 45,73%
-
45-49 нас: 48,88%
-
50-54 нас: 52,55%
-
55-59 нас: 58,51%
-
60-64 нас: 65,97%
-
65-69 нас: 70,99%
-
70-дээш нас: 69,47%
СЭТГЭГДЭЛ БИЧИХ