УИХ-ын Тамгын газрын VI, VII сарын зарлага "нууц" байна
Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын тамгын газраас тойрогт ажиллах гэх утгаар 10 гаруй сая төгрөг зарцуулжээ. Тойрогт ажиллах ажил үйлчилгээний зардал гэсэн утгатайгаар хоёр удаагийн зарлагыг хувийн компанийн данс руу шилжүүлсэн байна.