Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-тай сансар судлалаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ
2023-08-03

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг,  боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

 

 

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Түүнчлэн Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ. Ингэснээр хоёр улс хоорондын бизнесийн харилцаа өргөжиж иргэд харилцан зорчих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. 

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч буйг чухалчиллаа. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашид энэхүү ойр дотно хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа цохон тэмдэглэв.

 

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлахын зэрэгцээ “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна. Хэлэлцээний дүнгээр “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргана.

 

Shuud.mn
Сонин хачин
Нүхэн жорлонгоосоо салаагүй байж ЮУН САНСАР вэ манай монголын ард түмний амьдралыг монголд байгаа элчин сайд нь мэдээлж байгаа ш дээ амьдралд дээр бууж ярьвал яасан бэ том том худлаа ярихаа больчихсон чинь дээр гүй юу
2023-08-11
Болд:
Монгол улс Гуравдагч хөрштэй нягт ажиллаж, том хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нь манай улсын тусгаар тогтнолын бас нэг баталгаа болох юм. Сайн ажиллаж байгаа Засгийн газартаа баяр хүргэе
2023-08-03
Сансар ч гэх шиг. Сэлбэ голын далангаа барьчихаж чадахгүй баас шээсээ хотынхоо төв рүү урсгаад заваараад арчаагүй чацга царайлаад сууж байж.
2023-08-03
АТГ бол Авилагчдад Туслах Газар шүүдээ
2023-08-03
хулгайчдын оффшор дансыг Америктэй хамтарч байж л илрүүлнэшүү ман гараа
2023-08-03
Залуу 2:
Монгол улсын авилгатай АНУ яаж тэмцэхийн өөрсдөө тэмцэх манай дотоодын хэрэг биш үү?
2023-08-03
хулгайчдын оффшор дансыг Америктэй хамтарч байж л илрүүлнэшүү ман гараа
Зочин:
Сансарт хамтрах ч дээ, саваагүй нохой саранд хуцах-ын үлгэр болчих вий дээ. Харин газар дээрээ нягт хамтран ажиллаж хүчирхэг гуравдагч хөршийнхөө хүчийг үзвэл тэр бодит болой. Үүний тулд шинжлэх ухаан, технологийн үр нөлөө, эрдэмтдийнхээ оюуны ажил, судалгааг хэрэгжүүлэх тал дээр сансарт хүрэхээс наахнуур үсрэлт хийх хэрэгтэй. Тэгж байж АНУ-тай хамтрах юм ярьж эхэл. Тэрнээс биш бид доод тивийнх, тэд тэнгэрийн гэмээр амьтад шүү. Шинжлэх ухаанч хөгжлийн хувьд бол. Цаг уурын өөрчлөлт гэж ярьдаггүй, уур амьсгалын өөрчлөлт гэдэг нэр томьёо бий.
2023-08-03
Баас .шээснээс:
Баас шээснээсээ салж чадахгүй бж Сансар гд солиороод.хулгай луйвараа болчих ядаж
2023-08-03
Залуу:
Хөрсөн дээрээ буугаад ганц үйлдвэр барих талаар яриач. Манайх сансар ярих болоогүй. Мэргэшсэн инженерүүдгүй наад ажлыг чинь хийнэ. Их сургуулиасаа инженер эрдэмтдийнхээ үгийг сонсоод үр дүнтэй хэрэгжих ажил яриач. Зөвлөх гэсэн хүмүүс нь ажлаа хийгээч….
2023-08-03
Patton:
BEST EFFICIENT AND RELIABLE HACKER//LOST RECOVERY MASTERS Hi my name is Patton Carlin. Online fraudsters are one of the main reasons why l hate the internet. My Mom got hacked recently and they had access to some private information. We had to hire a private investigators Recovery Masters to help us regain control of her accounts. Lucky for us we were able to recover all that we lost through the help of the hacker. They also help with: Binary Recovery, Files Recovery, Crypto investment, Password, Bypass / Recovery Malware Removal / Criminal Record Expunge, Blank ATM Card, Social Media Hack, Remote Mobile Monitoring & Hacking, Credit Repair and Private Key Reset.If anyone ever needs legit hackers, l will always recommend RECOVERY MASTERS: Contact them on Email: Email lostrecovemast@mail.com or WhatsApp +1(204)819-5505 Don’t forget to mention Patton recommended you
2023-08-03
Irgen:
Bitgii l munguu guuij uzeerei. Shivshig bolno shuu.
2023-08-03
Ингээд солиороод байдаг юм, Азийн Чоно гэдэг улсыг Азийн морь улс болгоно гээд зүтгээд байгаа Исусчин Ерөнхий сайд маань санар гэж хуцахын оронд дроны үйлдвэр Монголдоо бариулаасай
2023-08-03