УИХ-ын хаврын чуулганыг наадмын өмнөхөн засварлуулсан.Үүнээс хойш УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд нутаг нутаг найр наадамд хүндэт зочны суудалд заларсан шиг амарч явна.
Тэдний амралт ирэх аравдугаар сар хүртэл буюу намрын чуулганы нээлт хүртэл үргэлжилнэ. Тэгвэл УИХ-ын дарга нь амарсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрынхан бүгд амарсан бололтой. УИХ-ын Тамгын газар өнгөрсөн зургаа, долдугаар сарын ШИЛЭН ДАНСНЫ мэдээллээ бөглөөгүй байна. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын тамгын газраас тойрогт ажиллах гэх утгаар 10 гаруй сая төгрөг зарлагаджээ. Тодруулбал, Тамгын газраас тойрогт ажиллах ажил үйлчилгээний зардал гэсэн утгатайгаар хоёр удаагийн зарлагыг хувийн компанийн данс руу шилжүүлсэн байна.
Мөн Монгол-ЕАБХАБ-ын Парламентын гишүүн 2023 оны жилийн хураамж болох 247 евро, Үндсэн хуульт ёс сан гэх байгууллага руу 7 сая төгрөг, Нийслэлийн төр захиргааны авто бааз руу 5 сая төгрөг шилжүүлжээ. Үүнээс хойш хоёр сарын хугацаанд УИХ-ын тамгын газарт ямар орлого орж, хичнээн төгрөг зарлагадсан нууц байна.
Хуулийн дагуу Шилэн дансны мэдээллийг тогтмол хугацаанд олон нийтэд мэдээлэл үүргийг хүлээдэг. УИХ-ын Тамгын газар бол энэ үүргээ манлайлан гүйцэтгэх байгууллагын нэг байх ёстой. Гэвч бүх л бүтэн хоёр сарын орлого зарлагын мэдээлэл нь хаалттай хэвээр байна.
Уншиж байна |