УБТЗ 2 тэрбумаар хөгжлийн хөтөлбөрөө тодотгоно
2023-07-31

УБТЗ ХНН-ээс 2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрт тодотгол хийлгэх ХОЁР тэрбум 668 сая төгрөгийн тендер зарлажээ.

 

 

Уг тендерийн баримт бичгийг “Мосгипротранс”,  “Хөгжлийн шийдэл” ТББ,  “Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэн” ТББ-уудад хүргүүлээд байгааг тендерийн баримт бичигт тодотгосон байна. Ингэхдээ Менежмент санхүүгийн чиглэлээр доктор болон түүнээс багагүй зэрэгтэй байх, салбарын зөвлөх инженерээр ахлуулсан Төмөр замын мэргэжлийн болон санхүү эдийн засаг, менежментийн болон бусад шаардлагатай мэргэжил, ур чадвар бүхий 15-аас дээш хүнтэй багийн бүрэлдэхүүнтэй байх шаардлага тавьсан. 

 

 

Мөн тендерийн баримт бичигт гүйцэтгэх ажилд тавигдах үндсэн шаардлагуудыг дараах байдлаар тодорхойлсон байна. Сүүлийн үед нийгэмд багагүй шүүмжлэлд өртөх болсон УБТЗ-ын хөгжлийн хөтөлбөр хэрхэн зурагдах нь анхаарал татаж байна. 

 

 

Зургаан жилийн өмнө УБТЗ-аас 2030 онд ачаа тээвэрлэлтийн хэмжээг дунджаар 53.6 сая тонн хүртэл өсгөх  зорилтыг бүхий хөтөлбөрөө танилцуулж байв. Мөн 2030 он гэхэд зорчигчийн галт тэрэгний техникийн хурдыг 1.4 дахин нэмэгдүүлж, төмөр замаар үйлчлүүлж байгаа зорчигчдын тоог 3 саяд хүргэхээр төлөвлөсөн байна.

 

 2030 он хүртэл хөгжүүлэх уг хөтөлбөрт 48 км хос зам тавих, Мандал-Багахангайн чиглэлд Богд уулын урдуур төмөр  зам барих, 670 км замын их засварын ажил хийх зэрэг суурь бүтцээ шинэчилж сайжруулах, нийслэл хотоос зайдуу Багахангай өртөөнд тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааны терминал барих, УБ хотын баруун, зүүн захад нэгдсэн терминал байгуулах зэрэг асуудлууд багтсан байв.

 

Хөтөлбөрийг хэрэгжилтийг хангахад нийт 1.5-4.4 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцож байв. Тэгвэл одоо 2030 он хүртэл УБТЗ хэрхэн хөгжихөө дахин тодотгож зураглах нь ээ. 

Shuud.mn
Сонин хачин
новшнууд:
Лалар хулгайч нар хөтөлбөр гд 2 тэрбумыг хулгайлна гнэ
2023-08-02
хөгжих юу байдгийн хуучин замаа эвдэхгүй ажиллуулж байвал барав
2023-08-02