Энэ сарын 10-нд буюу Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Т.Бадамжунайд хилийн хориг тавьж сулласан.
Тэгвэл өнөөдөр АТГ-аас түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2018.02.28-ны өдөр Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.
Уншиж байна |