Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт эх орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар дэлхийн дахинд танигдсан эм бэлдмэлийг бүтээж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны үр дүнтэй арга зүйг нэвтрүүлэх онолын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн гаргасан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн “Шинэ анагаах ухаан” их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Миеэгомбын Амбагад хүртээв.
Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбарт олон арван судалгаа шинжилгээний ганц болон хамтын бүтээл, дууны шүлэг, ном товхимол, дуурийн болон тайзны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн зохиолч, яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Жүмпэрэлийн Саруулбуянд хүртээв.
Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Гэндэнгийн Чимэдцэрэн,
“Сент-Луис” олимпын зөвлөл төрийн бус байгууллагын захирал Пунцагийн Нэргүй,
Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер Гончигсүрэнгийн Базарсад,
“Тэмүүжин” цогцолбор сургуулийн ахмад багш Сэджанцангийн Адъяасүрэн,
УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Наваансамдангийн Ганбямба,
“Буудайн цацал” ХХК-ийн ерөнхий инженер асан Шаравдоржийн Жанчивдорж,
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин зөвлөх Жагдагийн Оюунбаатар,
“Хөвчийн Жонон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Балжиннямын Дэлгэрмөрөн,
“Шинэ анагаах ухаан” их сургуулийн халдварт өвчин судлалын багш Буяагийн Цэгмид,
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг,
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Батмөнхийн Цогтбаатар,
“Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехийн жолооч Галсандоржийн Ганболд,
“Цэнэ трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Одгэрэлийн Энхтунгалаг,
Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын дарга асан, ахмад уран бүтээлч Базарваанийн Авирмэд,
“Билгийн нүд” уран бүтээлийн сангийн тэргүүн, уран дархан Жамбалдоржийн Нанзаддорж нарт тус тус хүртээлээ.
Хэнтий аймгийн ахмад тээвэрчин Ишийн Нямбуу,
Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Пунцагнамжилын Цэвэлмаа,
“УЗАТ” ХХК-ийн захирал Уртнасангийн Зоригоо,
Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн технологийн багш Базарсадын Энхцэцэг,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ахмад настан Моононгийн Эрдэнэчимэг,
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Даваа-Очирын Мөнхбат,
“Юник дэнсе студи”-ийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Бат-Өлзийн Өлзий-Орших,
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, ахлах ахлагч Загдын Батсуурь,
“Эрхэт үр” ХХК-ийн захирал, тариаланч Лувсанпүрэвийн Саранзаяа,
Баянмөнх сумын Соёлын төвийн дарга Цэвээнсүрэнгийн Болдбаатар нарыг тус тус шагналаа.
Уншиж байна |