Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар Гамшгийн үеийн хоргодох байр, сургалт судалгааны төв байгуулахад зөвлөх үйлчилгээ авахаар тендер зарласан байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх энэхүү ажилд 100 сая төгрөг зарцуулах юм. Тендерийн ажлын даалгаварт дурьдснаар уг ажлыг хийхэд зургийн ерөнхий инженер, архитектор, барилгын инженер, сантехникийн инженер, цахилгааны инженер, холбоо дохиоллын инженер, ХАСИ инженер, мэргэшсэн төсөвчин байх шаардлагатай гэжээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын есөн дүүрэгт 190 гаруй талбайг түр цуглах талбай болгон тэмдэгжүүлсэн байдаг байна. Мөн 21 аймаг аймгийнхаа Онцгой комиссын шийдвэртэй уялдуулж, түр цуглах талбай, нүүлгэн шилжүүлэх байраа бэлдсэн байдаг аж.
Уншиж байна |