Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Хэрлэн голын эрэг дээр 4 хүн амарч байснаас тус сумын 10 дугаар багийн харьяат иргэн П /28 настай, эрэгтэй/, Г /27 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живжээ.
Ослын тухай дуудлагыг 2020.08.09-ны өдрийн 07:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.10-ны өдрийн 08:25 цагт иргэн П-гийн цогцсыг “Бунхан толгой” гэдэг газраас зүүн зүгт 300 метрт “Хэрлэн” голын усны мандал дээр хөвж байсныг олж, аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.
Уншиж байна |