УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гарсан тухай мэдээлэл тархаад байна. Харин ШШГЕГ-аас энэ мэдээллийг үгүйсгэж худал, ташаа гэдгийг мэдэгдлээ.
Хэргийг нэхэн сануулахад анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял оногдуулсан юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.
Г.Сүрэн
Уншиж байна |