Манай улс ОХУ-д байгаа иргэдээ “Хиагт-Алтанбулаг”-ийн хилийн автозамын боомтоор татан авах ажиллагааг энэ сарын 7-нд эхлүүлсэн. Тус татан авах ажиллагаа өнөөдөр 18:00 цагт дуусна. Нийт 360 гаруй иргэн тус боомтоор хил нэвтрэх эрхээ авсан байна.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус хилийн боомт дээр ажиллаж, татан авах ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа аж.
Уншиж байна |