"Single's Inferno" шоуны хоёрдугаар улирлын трейлэр цацагдлаа
2022 он гарснаас хойш Netflix дээр хамгийн олон хүн үзэж, олныг шуугиулсан шоу бол гарцаагүй Солонгосын "Single's Inferno" билээ. Ганц бие үзэсгэлэнтэй охид болон залуус нэгэн арал дээр амьдрах бөгөөд тэр дундаас нэг нэгнээ сонгосон хүмүүс "Диваажин" гэх резорт руу нэг оройг хамт өнгөрүүлэхээр зугтаж, үлдсэн нь арал дээрээ үлддэг болзооны шоу юм.