"The Wailers" хөгжимчин Тайрон Дауни 66 насандаа таалал төгслөө

Bob Marley & The Wailers хамтлагийн гишүүн гэдгээрээ алдартай, хөгжимчин, продюсер Тайрон Дауни Бямба гарагт /2022.11.05/ Ямайкийн Кингстон хотод өвчний улмаас таалал төгсжээ.
Тэрээр 1956 оны тавдугаар сарын 20-нд төрсөн. Дауни бага наснаасаа хөгжимд дуртай нэгэн байсан. Кингстоны коллежид суралцаж, сүмийн найрал дуучидтай байнга дуулдаг байв.
Дауни 1973 онд Marley's хамтлагт орж, Rastaman Vibration дээр анхны бичлэгээ хийж, 1980-аад оны домогт регги жүжгийн зарим бичлэгт өөрийн хувь нэмрээ оруулснаар хөгжмийн түүхэнд нэрээ үлдээсэн юм.
Дауни карьерынхаа туршид The Abyssinians, Beenie Man, Black Uhuru, Buju Banton, Peter Tosh, Junior Reid, Tom Tom Club, Ian Dury, Burning Spear, Steel Pulse, Alpha Blondy, Tiken Jah Fakoly, Sly & Robbie зэрэг хамтлагуудтай тоглож байсан. Мөн Wailers-аас өмнө Impact All Stars-ын гишүүн байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ