Жүжигчин Ли Жэ Юн хуримаа хийжээ

Өмнөд Солонгосын жүжигчин Ли Жэ Юн өнгөрсөн амралтын өдрөөр /2022.11.12/ олны танил бус бүсгүйтэй хуримаа хийжээ. Энэ тухайгаа захидлаар дамжуулан олон нийтэд мэдэгджээ.
“Би та бүхэнтэй сайхан мэдээ хуваалцах гэж байна. Би хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийх гэж байгаа. Мэдээ гарахаас өмнө өөрөө та нартаа хэлье гэж бодлоо. Бид нэгэндээ хайртай болоод их удсан, эхнэрийнхээ талаар нууц байлгая гэж бодсон. Ойлгоно биз дээ?” гэв.
Ли Жэ Юн нь 1984 онд төрсөн 37 настай. 2008 онд жүжигчний гараагаа эхэлж, “Хүндийн өргөлтийн тамирчин Ким Бок Жү, Alice” зэрэг кинонд дүр бүтээсэн байна.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ