"MAMAMOO"-ийн Хваса ярилцлагын нэвтрүүлэгтэй болно

Өмнөд Солонгосын алдарт "MAMAMOO" хамтлагийн гишүүн Хваса “The Hwasa Show” нэртэй ярилцлагын нэвтрүүлэгтэй болохоо мэдэгджээ.
Өнгөрсөн амралтын өдрөөр /2022.11.12/ tvN сувгаас шинэхэн нэвтрүүлгийн хөтлөгчөөр Hwasa ажиллах болсныг зарласан юм.
Тус ярилцлагын нэвтрүүлэгт урлаг, соёлын оддыг урьж сонирхолтой яриа өрнүүлэх форматтай байх юм. 12 дугаар сарын 17-нд эхний ангиа цацах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
"MAMAMOO" хамтлагийн гишүүн Хваса-ийн жинхэнэ нэрийг Ahn Hyejin гэдэг. Тэрбээр 1995 онд төрсөн 27 настай. 2014 онд "MAMAMOO" хамтлагт дэбютээ хийж байжээ. Мөн тус ондоо анхны соло дуугаа гаргаж байсан. Дараагийн соло болох “Twit” нь түүнийг асар их амжилтад хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ