Дуучин Шэр өөрөөсөө 40 насаар дүү залуутай үерхэж байна

Алдарт дуучин Шэр өөрөөсөө 40 насаар дүү, хөгжмийн продюсер Александр AE Эдуардстай үерхэж байгаагаа олонд ил болгов. Эдуардс, Шэр хоёр Парисын загварын долоо хоног дээр танилцсан аж.
Хөгжмийн салбарын акул, Оскарын гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналт Шэр 36 настай найз залуутайгаа хөтлөлцөн алхаж байгаа зураг цахим орчинд цацагдаад байсан. Уг зураг цацагдсаны дараагаар дуучин бүсгүй твиттер хуудсандаа хайранд умбаж буй талаараа бичиж, найз залуу Адуардсаа гэрийнхэнтэйгээ танилцуулсан гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ