BTS-ийн RM ирэх сард бие даасан цомгоо гаргана

BTS-ийн RM ирэх сард бие даасан цомгоо гаргана

Өмнөд Солонгосын алдарт хамтлаг болох BTS-ийн хамтлагийн гишүүн Жин өнгөрсөн сарын 28-ны өдөр “The Astronaut” нэртэй анхны ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан. Харин түүний араас хамтлагийн ахлагч RM ирэх сард  өөрийн бие даасан цомгоо гаргахаар болсныг "HYBE" мэдэгдээд байсан билээ. 

 

Өнөөдөр /2022.11.11/  "Big Hit" энтертайнмент  BTS хамтлагийн ахлагч RM-ийн бие даасан цомог болох 'Indigo' ирэх сарын 2-нд гарна гэж мэдэгдэв.

 

Энэ удаад гаргах 'Indigo' цомог нь өдрийн тэмдэглэл шиг RM-ийн санаа бодлыг төгс агуулах бөгөөд шилдэг уран бүтээлчидтэй хамтран төрөл бүрийн дуу хөгжмийг толилуулахаар төлөвлөж байгаагаараа олны анхаарлыг татаад байгаа юм.  

 

RM өмнө нь хоёр удаа соло хуурцгаа гаргасан ч одоо гаргах гэж байгаа цомог нь түүний анхны албан ёсны цомог болох юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ