"Single's Inferno" шоуны хоёрдугаар улирлын трейлэр цацагдлаа


2022 он гарснаас хойш Netflix дээр хамгийн олон хүн үзэж, олныг шуугиулсан шоу бол гарцаагүй Солонгосын "Single's Inferno" билээ. Ганц бие үзэсгэлэнтэй охид болон залуус нэгэн арал дээр амьдрах бөгөөд тэр дундаас нэг нэгнээ сонгосон хүмүүс "Диваажин" гэх резорт руу нэг оройг хамт өнгөрүүлэхээр зугтаж, үлдсэн нь арал дээрээ үлддэг болзооны шоу юм. 

 

Өнөөдөр /2022.11.15/ тус шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирал гарах талаар богино хэмжээний бичлэг цацагдаж шүтэн бишрэгчдээ гайхшрууллаа.

 

"Single's Inferno" буюу Ганц бие там нь  Өмнөд Солонгос болон гадны олон улсуудад хамгийн амжилттай хүрч чадсан болзооны реалити шоуны нэг билээ. 

 

"Single's Inferno" танилцуулга бичлэгт "Диваажин ба там хоёрын хоорондох ганц шийдвэр байж болно" гэсэн мессежээр эхэлдэг. Дараа нь оролцогчдын "диваажинд" өнгөрүүлж буй үйл явдлаар үргэлжилнэ. Хамгийн сонирхол татсан зүйл нь оролцогчдын царайг одоохондоо ил болгоогүй байна. 

 

"Single's Inferno" нэвтрүүлэгийн хоёрдугаар анги 12 дугаар сарын 13-нд "Netflix" дээр нээлтээ хийх аж.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ