BTS-ийн нөхөрлөлийн шивээсний нууц ил боллоо

BTS-ийн ахлагч RM өнгөхсөн зургаадугаар сарын 10-нд "BTS"-ийн антологийн цомог 'Proof' гарах үеэр гишүүдийнхээ нөхөрлөлийн шивээсийг дэлгэсэн юм.
Уг шивээс RM-ийн хөлийн шагайнд долоон гишүүнээ төлөөлсөн "7" гэсэн тоог сийлсэн байжээ. Түүнээс хойш гишүүд биеийнхээ өөр өөр газар сийлсэн “7” шивээсээ олонд дэлгэсэн байна. Ингэхдээ хамтлагийн гишүүн Жин бэлхүүсэндээ, Шуга бугуйндаа, JHope нууруун дээрээ, Жимин хуруун дээрээ, V гар дээрээ, Жонгүг чихнийхээ ар талд тус тус хийлгэжээ.
Саяхан буюу 11 дүгээр сарын 13-нд BTS-ийн нөхөрлөлийн шивээс дээр ажиллаж байсан шивээсчин уг шивээсний утга учрыг тайлбарласан байна.
Тэрбээр "Би BTS гишүүдийн нөхөрлөлийн шивээс дээр ажилласан. Энэ нь олны анхаарлыг ихэд татсан байна. BTS-ийн гишүүдийн нөхөрлөлийн утгыг сайн харуулахын тулд гишүүдтэй хангалттай ярилцсаны дараа шивээс дээр ажилласан." Мөн энэхүү шивээсийг BTS-ийн гишүүдээс бусад хүмүүст хийхгүй байхаар шийдсэн.
Эцэст нь "Энэхүү шивээсэн дээр ажиллахад нэр төрийн хэрэг байлаа. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа" гэж хэлээд BTS-ийн "7" шивээсийг нэгтгэсэн зургийн хамт нийтэлсэн. Хачирхалтай нь, долоон "7" шивээс нэгдэх үед "BTS" гэдэг үг бүтэж, дизайны цаадах гүн утгыг илчилсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ