"ПӨӨДӨӨ" УРАН САЙХНЫ КИНО ЭНЭ САРЫН 18-НД ОРОН ДАЯАР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Пөөдөө уран сайхны кино нь Монголын хүүхдийн кино урлагт шинэ өнгө төрх болон мэндэлж буй бөгөөд, бага насны хүүхдүүдийн онцлог, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, онц сонирхолтой бүтээл юм. “Пөөдөө” киноны гол онцлог нь хүүхэлдэйн жүжгийн арга барилыг ашиглан, хүүхдүүдийн төсөөлөл, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэгдсэнд оршино.