"ПӨӨДӨӨ" УРАН САЙХНЫ КИНО ЭНЭ САРЫН 18-НД ОРОН ДАЯАР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монгол Улсын Хүүхэлдэйн театр, хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, урлаг гоо зүй ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшлийг олгох, мансууруулах бодисын хор уршиг, сөрөг үр дагваруудын талаарх мэдлэг боловсролыг, ойлголтийг өгөх зорилгоор “Пөөдөө” уран сайхны киног Соёл, Спорт Аялал жуулчлал Залуучуудын яамны дэмжлэгтэйгээр туурвиж 4 -р сарын 18-нд улс орон даяар нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байна. Пөөдөө уран сайхны кино нь монголд анх удаа puppet movie төрлөөр туурвисан бүх насны үзэгчдэд зориулсан бүтээл юм.
Сарлагийн бяцхан тугал Пөөдөөгийн адал явдлыг өгүүлэх энэхүү кино нь Монголын хүүхдийн кино урлагт шинэ өнгө төрх болон мэндэлж буй бөгөөд, бага насны хүүхдүүдийн онцлог, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, онц сонирхолтой бүтээл юм. “Пөөдөө” киноны гол онцлог нь хүүхэлдэйн жүжгийн арга барилыг ашиглан, хүүхдүүдийн төсөөлөл, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэгдсэнд оршино.
Монгол Улсын “Хүүхэлдэйн театр”-ын уран бүтээлчдийн хувьд анх удаа Puppet төрлийн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж, "Пөөдөө"-г үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Монголын анхны Puppet төрлийн уран бүтээл болох болох уг кино 21 аймаг болон Улаанбаатар хотод нээлтээ хийхэд хоёрхон хоног үлдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ