ОЛОН УЛСЫН ЭКСПОД МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН ЭКСПОД МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Япон Улсын Осака хотноо “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Чингис хаан Үндэсний музейн “Монголын амар амгалан – Pax Mongolica” сэдэвт үзэсгэлэнгээр оролцож, Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлын үнэ цэнтэй 28 үзмэрийг дэлгэн танилцуулж байна. Тус экспогийн хүрээнд Монгол Улсын үндэсний өдөрлөг ирэх 07 дугаар сарын 27-нд болох бөгөөд, энэ өдөр Монголын түүх, соёл, урлаг, өв уламжлалыг олон улсад таниулан сурталчлах онцгой хөтөлбөрүүдийг танилцуулахаар төлөвлөжээ.

“Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэн нь 6 сарын турш үргэлжлэх бөгөөд дэлхийн 158 улс, 9 олон улсын байгууллага оролцож, 28 сая гаруй жуулчин, зочин хүлээн авах тооцоог гаргасан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

• Чингис хаан Үндэсний музей – Албан ёсны вэбсайт

• YouTube суваг: @chinggiskhaanmuseum

СЭТГЭГДЭЛ БИЧИХ