Н.Зориг 1978 онд Нийслэлийн арван жилийн зургаадугаар дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Москва хотын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид суралцахаар болж, эхлээд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 жил суралцсан боловч найруулагчийн ангидаа шалгалт өгөх гэхэд нь "Танай монголчуудад зөндөө хэлсэн. Кино найруулагч гэдэг бол киноны туршлагатай, кинонд ажиллаж байсан хүмүүс байх ёстой. 10 төгссөн А мэдэхгүй хүүхдүүдийг бид авахгүй" гэсэн гэдэг. Ийнхүү Эрхүүгийн улсын их сургуульд сэтгүүлчийн ангид хуваарилагдсан боловч 1 жил суралцаад орхиж, Монголдоо буцан ирж Улсын Багшийн Их Сургуулийн кино драмын ангид орж, 1984 онд төгссөн байна.