“НУГАРСАН Ч ХУГАРАХГҮЙ” гэрэл зургийн үзэсгэлэн нь Норпэй арт галерейд 2024 оны 10-р сарын 11-нд 19:00 цагаас нээлтээ хийх бөгөөд 17-ний өдрийг хүртэл долоо хоногийн турш олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэгдэнэ.
Жил бүрийн 10-р сарын 10-ний өдөр тохиодог Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн нь олон нь нийтэд мэдээлэл түгээх, нийгэмд тогтсон сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хэвшмэл сөрөг ойлголтыг халах, урлагаар дамжуулан өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх орон зайг олгох зорилготой юм.
“Нугарсан ч хугарахгүй” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчдын дунд зарласан бөгөөд Америк, Өмнөд Солонгос, Индонез, Англи, Монгол зэрэг нийтдээ 8 улсын 30 гэрэл зурагчдийн бүтээлүүд оролцож байна. Энэхүү үзэсгэлэнд сонгогдсон 50 орчим бүтээлийг дэлгэн зүүлж байна.
Шинэ Зеландын Бээжин дэх элчин сайдын яамны санхүүжилттэй хэрэгжиж буй “Ярилцацгаая: КОВИД-19 цар тахлын дараах Монголын оюутан залуусын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах нь” төсөл нь судалгаа, сургалт, үзэсгэлэн, хэлэлцүүлэг зэрэг хэсгээс бүрдэх бөгөөд төслийн дэлгэрэнгүйг доорх сувгуудаас авах боломжтой.
https://www.facebook.com/profile.php?id=61565941105010
Зохион байгуулагч: Эрин Жаргам Соёл ТББ
Хамтран зохион байгуулагч: Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо ТББ,
Норпэй арт галерей