Дав.Цогтбаатарын асуудал үндсэн хуулийн маргаан дагуулна

УИХ-ын гишүүн Дав. Цогтбаатарт холбогдуулан УДШ-ээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгээс хууль зүйн үндэслэлийг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг гаргасан. Тус ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалж буй.
Х.Тэмүүжин "Одоогоор Үндсэн хуулийн болон органик гэж ярьдаг суурь хуулиудын түвшинд зөрчил байна. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахад “уул гишүүн нь” гэсэн үг байна.
“Уул гишүүн” гэдэг нь гишүүн байхдаа хэрэгт холбогдоод эрх нь түдгэлзэх асуудал гарч ирсэн үед шийдвэрлэх тухай яриа байна. Түүнээс өөрөөр аль нэг гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой заалт байхгүй. Монгол Улсын цагаан цаасан дээр хараар бичсэн Үндсэн хууль дотор энэ зохицуулалт байхгүй гэсэн үг. Тиймээс нөхцөл байдлыг хууль зүйн хувьд яаж ойлгох гэдэгт нэлээд асуудал байна. Энэ агуулгад үндэслэж л ажлын хэсэг байгуулагдсан. Түүнээс биш Дээд шүүхийн шийдвэрийг шүүн хэлэлцэх тухай биш. УИХ яаж ажиллах тухай ч биш. Гагцхүү Үндсэн хуулийн энэ заалт ямар агуулгатай юм бэ гэдэгт төвлөрч ажиллаж байна.
Үндсэн хуулийг тогтоогч буюу 1992 оны хуулийг батлалцсан маш олон гишүүдийн яриа гарч байгаа. Тэд энэ Үндсэн хууль дотор шалдан нэг л заалт байна. Уул гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ шийдвэр гаргана гээд биччихэж. “Уул гишүүн” гэдэг ойлголт нь бүрэн эрхийг нь УИХ түдгэлзүүлэх агуулгыг илтгэж буй. Тиймээс урд процесс нь огт байхгүй хүн дээр энэ заалтыг яаж хэрэглэх юм бэ гэдэгт яах аргагүй маргаан үүснэ гэж байгаа юм. Ер нь жаахан мухар байна. Магадгүй Үндсэн хуулийн түвшний маргаан болж ч магадгүй" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ