ХААН галерейд “Талархал” үзэсгэлэн дэлгэгдлээ
10 цаг 27 мин

Өдөр бүр юунд ч юм хөөгдөж, яарч, байхгүйдээ шаналж, байгаад нь атаархах хөөрхий бидний амьдрал. Язгуураасаа холдох тусам өөрсдийгөө хайн тийчлэх мэт хурдтай, бас тэмцэлтэй өдрүүдийн дунд гоё сайхан зүйлсийг таашаах ч завгүй өнгөрөөд байх шиг...

Гэвч амьдрал тохиол учрал, сайхан бүхнээр дүүрэн. Сайн муу сүлэлдэн дүүрэх сав шим ертөнцийн тойрогт өөртөө буй бүхэндээ талархан, итгэл дүүрэн хүлээн авбал сайхан бүхэн чамайг тойрон хүрээлнэ гэдгийг зураач Л.Баярцэцэг үзэсгэлэнгээрээ дамжуулан хэлэхийг хүсчээ.

Тэрээр “Талархал” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ ХААН галерейд олон нийтэд толилуулаад буй. Харин яагаад талархал хэмээн нэрлэх болсноо “Гурван жилийн өмнөөс “Өглөөний гайхамшиг” гэсэн группт нэгдсэн юм. Тэнд орсны дараагаас амьдралдаа хийж үзээгүй байсан гайхалтай зүйлстэй учирч, эрүүл зөв хооллохоос эхлээд хэл сурах, дасгал хөдөлгөөн, иог хийх зэргээр маш сайхан дадал сууж эхэлсэн. Тэр бүхнээс хамгийн шинэлэг бөгөөд онцгой нэг зүйл нь талархал илэрхийлэх байсан. Эргэн тойрны хүмүүсээсээ гадна өөрийнхөө одоо байгаа бүхэнд сэтгэл хангалуун байж, хийж бүтээсэн бүхэндээ талархаж сурсан. Ингэснээр тайвшрал, амар амгаланг олж, амьдралыг илүү гэгээлгээр харах болсон. Талархах тусам сайн сайхан зүйл биелээд байх шиг санагддаг. 2024 оны зорилгын дэвтрийнхээ хамгийн эхэнд бичсэн мөрөөдөл биелсэнд баяртай байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн тэрбээр “Үзэсгэлэн гаргах гэж байгаа гэхээр өөрийгөө яаж шинээр харуулах уу, ямар шинэ бүтээл туурвих вэ гэж их бодсон. Гэвч намайг илэрхийлэх, хамгийн сайн чаддаг тэр зүйлийг толилуулах нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон” гэжээ. Энд дурдагдаж буй, түүнийг хамгийн сайн илэрхийлэх мөн хамгийн сайн чадах зүйл нь мэдээж хөрөг зураг.

Түүний үзэсгэлэнд монгол эмэгтэй хүний эгэл бөгөөд онцгой дүр төрх, гэгээн цайлган гэрэлтсэн харцтай хүүхдүүд, түүхэн хүмүүсийн хөрөг бүтээлүүд багтжээ. Хөрөг бүрийн харц өөрийн туулсан амьдрал, жаргал гунигаа бэлхнээ харуулах, ид шидийн гэмээр хүчтэй зурагджээ.

Хүн бүрээс хамгийн талархам онцлог зүйлийг нь харж, донж маягийг тааруулж чадах зураачийн бийрээр л энэ бүхэн сая нэг биеллээ олсон нь лавтай.

“Талархал” үзэсгэлэнгийн өөр нэг онцлог бол хөрөг зургаас гадна монгол морьдыг дүрсэлсэн бүтээлүүд юм. Энэхүү бүтээлүүд биднийг яг л гүүн зэлд буй мэт мэдрэмж төрүүлэхүйц дүрслэгдсэн нь эрхгүй зураачийн сэтгэл зүтгэл, ур чадварын илэрхийлэл болжээ.

Л.Баярцэцэг реалист чиглэлээр уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй цөөн эмэгтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд анхны үзэсгэлэнгээ 2024 оны 9-р сарын 30-ны өдрийг дуустал ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд дэлгээд буй. Дүрслэх урлаг шимтэн сонирхогч та бүхэн тус үзэсгэлэнг үзэхийг хүсвэл ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болж байна.

Shuud.mn
Сонин хачин
WendyJoel:
Honestly no words to describe this real spell caster, My family is totally happy. I'm Wendy from Australia. After 13 years of marriage my husband was filling for divorce because of his new secretary whom was employed October 2023, this daughter of Jezebel has turned my husband against me and his entire family.. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, Contact Dr. Excellent for any kind of spiritual problems or any kind of relationship problems he is capable of making things right for you. He’s very professional and I highly recommend him to everyone! Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com , His website:https://lovespellonline.godaddysites.com
2024-09-27
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-09-27