БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цаг уур орчны шинжилгээ газраас өвөлжилтийн талаар мэдээлэл өглөө.
Монгол орны нийт нутгийн 70 орчим хувь нь зудын эрсдэлтэй байна. Үүний 26 хувь нь нэн эрсдэлтэй, 43 хувь нь их эрсдэлтэй, 26 хувь нь дунд зэрэг үлдсэн 5 хувь нь бага зэрэг гэсэн үнэлгээтэй байна. Аймгаар нь аваад үзвэл, Увс, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь аймгийн зарим сумдаар их гэсэн үнэлгээтэй байна. Мөн 11 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу байна.
одруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Тэс, Цэцэн-Уул, Баянтэс, Архангайн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Баяннуур, Төвийн Эрдэнэсант, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Дундговийн Өлзийт, Хэнтийн Дархан, Галшар, Өндөрхаан, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.
Харин Увсын Наранбулаг, Тэс, Говь-Алтайн Хөхморьт, Тайшир, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Архангайн Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Лүн, Бүрэн, Улаанбаатарын Багануур, Дорноговийн Хөвсгөл, Иххэт, Өмнөговийн Манлай, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Сүхбаатарын Онгон, Сүхбаатар, Баруун-Урт, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагалд цагаанаар зудархуу байдалтай байгаа аж.
Уншиж байна |