Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна
6 цаг 10 мин

Улаанбаатар хот нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Yutong bus компани   600 автобусыг  үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл энэ удаа Yutongbus компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд  гаргахаар туршиж  эхэллээ.

Одоо нийтийн тээвэрт явж байгаа  Yutong bus компанийн нийлүүлсэн саарал автобусууд монголын эрс тэс хүйтэн цаг агаарт тохирч байгаа бөгөөд  хөлдөх, техникийн талаас эвдэрч гэмтэх зэрэг асуудал гараагүйг нийтийн тээврийнхэн  хэлж байна. Энэ талаар “Блюбус” ХХК-ийн Тээвэр ашиглалт, засвар үйлчилгээний хэлтсийн   дарга М.Мөнхсайхан “Эхний ээлжийн автобуснуудыг хүлээн авч үйлчилгээнд гаргаад  11 сар болж байна. Идэр есийн хүйтэнд шууд үйлчилгээнд гарсан ч өвлийг өнтэй давж байна” гэлээ.

Тиймээс хамтын ажиллагааны  дараагийн  түвшинд  Hybrid хөдөлгүүртэй автобусыг нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээвэрт  ашиглахаар туршиж  байгаа аж.  Мэргэжилтнүүдийн хэлснээр   Hybrid хөдөлгүүртэй автобус нь түгжрэлд хамгийн бага шатахуун зарцуулах тооцоог хийжээ.

Хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхбат “Бид Yutong bus компанитай хот хоорондын тээврээр  хамтран ажиллаад 10  гаруй  жил болж байна.  Одоогоор Увс аймгийн чиглэлд туршилтын автобус явуулж байна. Гол нь монгол улсын цаг уурын нөхцөлд тохиромжтой  гэдгээрээ онцлогтой” гэлээ.

Туршилтаар хотын  нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээвэрт явж буй  Hybrid хөдөлгүүртэй автобус нь автомат үйлдэлтэй учир жолоочийн араа солих   явцыг 100 хувь хөнгөвчилж өгчээ.

Yutong  брэнд  нь  туршлага болон чанараар  Хятад  улсдаа нэгдүгээрт, дэлхийд 4-рт эрэмбэлэгддэг  нэр хүндтэй үйлдвэр юм.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин